НЭГ Л МЭДЭХЭД
Нэг л мэдэхэд Та бяцхан үрээ унтуулахын тулд бүүвэйлж , хөхүүлэх шаардлагагүй болно. Та зүгээр л хажууд нь хэвтэх болно.
Дараа нь хажууд нь сууна , Дараа нь зүгээр л духан дээр нь үнсээд сайхан амраарай гэж хэлнэ. Дараа нь тэр хичээлээ хийж дуусгаад унтах тул таныг унтсаны дараа орондоо ордог болно.
Нэг л мэдэхэд Та түүний хөлд оруулагчийг гурван дугуйтаар солино. Дараа нь унадаг дугуйгаар солино. Нэг л мэдэхэд тэр танд гүйцэгдэхээргүй дугуйгаа хурдан унадаг болно.
Нэг л мэдэхэд тэр бүтэн өгүүлбэрээр ярьдаг болно. “БИ ТАНД ХАЙЛТАЙ” гэж хэлнэ. Дараа нь бүр шинэ компьютер , утас хэрхэн ажилладаг тухай тайлбарлаж өгдөг болно.
Одоо Та түүнийг саатуулахын тулд дуулж , бүжиглэж , жүжиглэдэг бол нэг л мэдэхэд тэр танд өөрийн сурсан дуу , шүлгээ уншиж өгдөг болно.
Одоо Та түүнд нухаш , каш бэлтгэж байгаа бол нэг л мэдэхэд тэр танд өглөөний цай бэлдэж өгдөг болно.
Нэг л мэдэхэд Та түүнийг цэцэрлэгт өглөө нь хөтөлж хүргэн орой нь тосч авна. Дараа нь сургуульд хүргэж өгч орой тарахаар нь авна. Харин дараа нь сургуулийн хашаа хүртэл , дараа нь гэрээсээ үдэн явуулдаг болно.
Нэг л мэдэхэд Та өөртөө биш түүндээ зориулж сургууль , коллеж сонгох болно.
Нэг л мэдэхэд Та охиныхоо нэхсэн цамцыг өмсөөд , хүүгийнхээ хөгжмийн концертэнд явах болно.
Одоо бяцхан хүү , охин тань эмч , сувилагч болж тоглож байгаа ч нэг л мэдэхэд хүмүүс таны хүү , охин ~мундаг эмчид үзүүлэхээр очих болно.
Өдөр бүр л нэгэн хэвийн зүйлийг Та давтаж байна уу ? Гэхдээ нэг л мэдэхэд Тэд маань 2 биш бүр 20 ~н настай болж хамтдаа аялалд явах болно. Тэд англи хэлээр танаас ч сайн ярьж , цанаар танаас ч сайн гулгах болно.
Нэг л мэдэхэд Тэд том болж , харин үргэлж чимээ шуугиантай байсан гэр тань нам гүм болно.
Энэ үед л Та өөртөө зав гаргах цагтай болох боловч энэ танд тийм ч их аз жаргалыг мэдрүүлэхгүй байгааг Та ойлгох болно. Харин бүгд гэртээ цуглах үед Та хамгийн ЖАРГАЛТАЙ нэгэн…