Кардашианы гэр бүлийн тухай олон жилийн турш үргэлжилсэн телевизийн реалити шоу өндөрлөх гэж байгааг Ким Кардашиан Вест мэдэгдэв.
Энэхүү шоу нь 14 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд Ким, түүний ах, дүү, тэдний эцэг эх, хамтрагчид, хүүхдүүдийг дэлхийн мега одууд болгосон гэж хэлж болно.
Сүүлийн улирал буюу 21 дэхь нь 2021 оны эхээр цацагдах бөгөөд хөтөлбөрт хамрагдсан “мянга мянган хувь хүмүүс, бизнес эрхлэгчид” талархлаа илэрхийлжээ.
“Өнгөрсөн 14 жилийн хугацаанд намайг болон миний гэр бүлийнхнийг харж, дэмжиж байсан бүх хүмүүст би маш их талархаж байна.” хэмээжээ.
“Энэ шоу нэвтрүүлэг нь биднийг хэн болохыг бидэнд мэдрүүлсэн бөгөөд би карьераа тодорхойлох, амьдралыг маань үүрд өөрчлөхөд үүрэг гүйцэтгэсэн бүх хүнд үүрд өртэй байх болно” гэж тэр жиргэжээ.
❤️💔 pic.twitter.com/PaAF4hgmU5
— Kim Kardashian West (@KimKardashian) September 8, 2020