2015 оны 9 дүгээр сарын 26-ны 09-21 цаг хүртэл
2015 оны 09 дүгээр сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна. |