Хотын дарга
Су.Батболд өөрийн твиттер хуудаснаа \”баар цэнгээний газрыг 00.00 цагт хаахаар
боллоо” хэмээн жиргэсэн. Энэ мэдээлэл олон залууст таалагдахгүй байгаа. Мөн
эсрэгээрээ олон хүмүүст таалагдаж буй.
Гэвч баар
цэнгээний газрыг 00.00 цагт хаах шийдвэр албан ёсоор гаргаагүй гэдгийг дөнгөж
сая холбогдох албан тушаалтан нь мэдэгдлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын
2015 оны долдугаар сард гарсан захирамжийн дагуу баар цэнгээний газрууд үйл
ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл 04.00 цаг хүртэл ажилласаар байгаа
гэдгийг хэллээ.
Су.Батболдыг
хотын дарга болмогц иргэдээс амгалан тайван байдал алдагдаж байгаа тухай олон
санал гомдол иржээ. Энэ дагуу танадалт судалгаа хийсэн бөгөөд хариулт 50, 50
хувьтай байсан гэдгийг онцоллоо. Баар, цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл
ажиллах нь орон сууцны нэг давхарт амьдарч буй айл өрхөд хүндрэлтэй. Гэвч энэ
арга хэмжээг авснаас хойш гэмт хэргийн гаралт буурч, аж ахуйн нэгжүүдийн орлого
өссөн гэж таатай үр дүн байгааг мэдэгдлээ.
Үндэстэн
агентлаг