Төрийн элдэв айлчлалд анхаарч, ядаж л улсынхаа төрийн далбааг алдаагүй залах үүргийг тухайн улсад суугаа консулын албаныхан хариуцан ажилладаг гэж ойлгодог. Гэтэл манай төрийн далбаа албан уулзалтууд дээр алдаатай байршиж байгаа нь шууд л тэдний буруу, тэдний ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан айлчлал хийж зарим асуудлаар хэлэлцэж байгаа зураг цахим хуудаснаа тавигдав. Гэтэл манай далбааны өнгө нэг л биш ээ.
Бид хаана ч хуульчилсан кодтой төрийн далбаагаа ашиглах ёстой биз дээ. Мөн тэрхүү далбаа нь бэлэн байдаггүй юм уу? Гэнэтийн айлчлал болох сургаар оёдол ороод, давуу материал хайгаад гүйгээд байдаггүй юм байгаа биз дээ. Гал нь цэцэг болчихсон явж байдаг өмнөх алдаагаа санаж, шинэ сайдын шинэ айлчлалд идэвх санаачлагатай хандах ёстой дипломат албаныхан л тун хариуцлагагүй байна гэж харахаар аргагүй үйлдэл болжээ.