Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2020.10.01) УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэлэхдээ шинэ гишүүдэд шүүмжлэлтэй хандаж, Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ.
Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ? Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх ямар ч боломжгүй. Хамгийн чухал, хамгийн суурь асуудлаа эхэнд нь эрэмбэлж байж л асуудлууд ар араасаа шийдэгддэг нь зүй тогтол юм.
Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна” гэсэн үг дайсан билээ.
Тэгвэл чуулганы нээлтийн дараа төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээ хуарын асуудлыг хөндөж, нийгмийн зүгээс нэлээд хүчтэй шүүмжлэл хүлээсэн П.Анужин гишүүн Ерөнхийлөгчид хариу барив.
Тэрбээр “Архины сав биш архидалт, дээлийн хээ биш төрийн ёслол хүндэтгэлийн асуудлыг хөндсөн л дөө! Чухал асуудлуудыг чуулганы индрээс нийгмийн анхаарлын төвд ахин оруулж өгсөн Ерөнхийлөгчдөө талархлаа” хэмээн фэйсбүүкт өөрийгөө өмөөрчээ.