МАН-ын зургаан сайдыг төрийн албан хаагчдыг халж, өөрийн хүмүүсийг албан
тушаалд томилсон гэх асуудлаар Засгийн газраас \”хөөсөн”. Ингээд удалгүй МАХН-аас
гурав, АН-аас гурван сайд томилогдож, эзэнгүй яамдыг удирдах болсон юм.
Тэгвэл шинээр томилогдсон зургаан сайд мөн л халаа, сэлгээ хийж эхэллээ.
Гэхдээ яг одоогоор ямар сэлгээ, томилгоо хийгдэж байгаа нь тодорхойгүй байна.
Засгийн газрын түвшинд эхний ээлжинд дэд сайд нараа томилох шаардлага тулгараад
байгаа. Үүний дараа агентлагын дарга нар болоод албаны дарга нарын халаа,
сэлгээ үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна.
Одоогоор Шадар сайд
асан У.Хүрэлсүхийн харьяанд байсан ОБЕГ, МХЕГ, ШӨХТГ, СХЗГ, ХААГ, ОӨГ-ын дарга
нар солигдох нь тодорхой болоод байгаа мэдээлэл байна. Тодруулбал, Шадар сайд
Ц.Оюунбаатар өөрийн хүмүүсээр дээрх агентлагуудын дарга нарыг солихоор болжээ.
Амар