Бид бүхний, хүүхдүүдийн сайн мэддэг “Мулан” хэмээх хүүхэлдэйн кино нь Монголчуудын өвөг дээдэс Хүннүчүүдтэй байлдаж, их ялалт байгуулж тухай гардаг, гэхдээ тус кинон дээр өгүүлсэнээр Мулан нь “нанxиад” буюу хятад эмэгтэй баатар мэтээр дүрслэгддэг. Гэвч бодит үнэн түүхэнд тэрхүү Мулан баатар эмэгтэй нь монгол угсааны Тоба эмэгтэй байжээ.
Монголчууд бид бүхэн жинхэнэ түүхээ эрэлхийсээр байгаа, гэвч тэртээ хол алслагдсан Монголчуудын түүхийг маань хөрш орших хятад, орос, казах зэрэг үндэстэнүүд хулгайлж, өөрсдийн мэт үгүүлэх нь хэрээс хэтэрч, түүнийг нь хүн төрөлхтөн нийтээрээ мэдэхгүй юм чинь хүлээн зөвшөөрдөг, мэдээж Их тал нутагийн түүхийг судалдаг, сонирхдог хүмүүс нь гадарладаг, энд тэнд бичиж үлдээдэг юм. Үүний нэг жишээ бол Тоба-монголын Мулан баатар эмэгтэйн түүх эдүгээ хятадын түүхэнд орж, түүний домогоор Диснэй кино үйлдвэрлэгч “Мулан” хүүхэлдэйн кино хийж дэлхий нийтэд “Мулан” гэдэг хятад эмэгтэй баатар зэрлэгүүд хүнчүүдийг дарж байгаа тухай үгүүлж байна, түүнийг нь монгол хүүхдүүд үзэж зарим нь Муланыг шүтэж, зарим нь Муланыг дайсанаа болгож, магадгүй заримд нь мундаг баатар мэт дүрслэгдэвч өөрсдийн өвөг дээдэс хүнчүүдийг ялагдаж байгаад битүүхэндээ харамсалын гал зүрхэнд нь бугшдаг билээ.
Мулан баатарын тухай анх 1927 оноос эхлэн хятадууд зохиол хийж эхэлсэн ба Холливудын хүүхэлдэйн киноноос өмнө Муланы тухай хэн ч мэддэггүй байсан, анх түүхэнд “Тобагийн тобчиан”-д тэмдэглэгдсэн бөгөөд дараа нь тэндээс Мин улс, Чин гүрэний үед “Муланы домог”-ийг хуулж товч байдлаар тэмдэглэсэн байна. Монголчууд бид юу ч мэдэхгүй сууж байхад, дэлхийн кино компаниуд Мулан баатар эмэгтэйг “hан” үндэстэний баатар мэтээр дүрсэлж кино хийж байгаад нь олон орны түүх судлаачид дургүйцэн үгээ хэлж, Мулан баатарыг тоба, сяньби угсааны эмэгтэй байсан гэдэгийг дуугарч байна. “Муланы дуулал” буюу “Муланы домог” нь хятадын Тан улс байгуулагдахаас өмнө 6-р зуунд Тоба улсын түүхэнд анх тэмдэглэгдсэн байна.
Тэгвэл одоо монгол угсааны Тоба баатар эмэгтэй Мулан нь Тоба улс (386–534) –ын үед Тоба-сяньби өрлүг ноёны охин болж төрсөн байна. Мулан нь багаасаа эхлэн морь унаж, зэвсэг илд нум сум агсаж, тоба өрлүг ноён эцэгийнхээ хамт их цэрэгийн тэргүүнд байлдаар явж, цэрэгийн эрдэмд суралцсан байна. Өөр нэгэн тобагийн домогоор; Тоба бүсгүй Замбага (Мулан) нь нэгэн тоба айлын охин бөгөөд өндөр настай эцэгийгээ дайнд явуулахгүйн тулд идэр бүсгүй дайнд оролцож, баатарлаг гарьяа байгуулдаг, 12 жилийн турш дайнд тэр бээр оролцож, буцаж гэртээ эргэж ирж байгаагаар үгүүлдэг байна.
Тэр цагт одоогийн Умард хятадын нутагт тобачуудтай ид өрсөлдөж байсан хүннүгийн үлдэгдэл аймгууд, хүннү-сяньби угсааны холимог аймаг Нирунчууд (монголчуудын дээд өвөг) оршин тогтнож, Умардын тал нутаг, говь цөлийг ихээхэн хөл хөдөлгөөнтэй болгож байжээ. Энэ л үед тоба бүсгүй Мулан баатар төрж, 12 жилийн турш тэдгээр хүннүгийн үлдэгдэл аймгуудтай байлдаж, дайлж, дарж явсанаар түүхэнд үлдсэн юм. Муланы домогт үгүүлсэнээр тэрбээр эцэгийнхээ ор суурийг залгаж, их цэрэгийн тэргүүлэгч өрлүгөөр томилогдож их цэрэгээ удирдан хүнчүүдтэй байлдаж байжээ. Мулан баатар нь тус бүс нутаг дээр оршиж байсан бусад ханлигуудын / династууд/ эсрэг довтолж, тэдний удирдагчидыг дарах зэрэгээр их үйл хэрэгийг бүтээж байжээ.
Мулан гэдэг нэрийн тухайд хятад тайлбарууд олон бий, хятадаар mùlán (s 木兰, t 木蘭, lit. “wood-orchid”) гэжээ, Мин улсын түүхэнд түүний овогийг Zhu (朱)гэсэн бол, Чин гүрний түүхэндWei (魏) гэжээ. Одоогийн хятадын түүхэнд Hua Mulan гэдэг болж, түүний овогийг花 (Huā, lit. “flower”-цэцэг) гэж тэмдэглэж байна. Монгол хэлэнд “Молон” гэдэг хүний нэрийг монгол бичгээр “Мулан” гэж бичдэг. Тоба улсын түүх нь Вэй улс нэрээр хятадын түүхэнд бичигддэг, Тобачууд нь хятадын соёлд нэлээд орж, сүүлдээ Хоёрдугаар Тоба Хун хааны нийслэлээ урагш нүүлгэж, хятад түшмэд төрийн хэрэгт оролцох, хятад бичиг соёлыг авч, улмаар ууссан юм. Тэр цагт зарим тоба ноёд бослого гаргаж, умард уруу зугатаасан, Нирун уруу ирсэн гээд түүх хөвөрч байна.
“Муланы домог” нь тэр чигтээ нүүдэлчидийн ахуй байдал, соёл бүхэлдээ туссан байдаг, түүгээр барахгүй тэрхүү домогт тухайн улсын эзэн хааныг “хаган” /khagan; khan/ гэж тэмдэглэсэнийг та бүхэн унших болно. Тэгэхээр “Муланы домог” бол монголчуудын домог зүйн судлалын нэг хэсэг гэдэг ойлгомжтой асуудал юм. Тус домогт “хаан”, “Шар мөрөн”, “Хар уул” зэрэг түүх газар зүйн талаар нэлээд тодорхой үгүүлдэг байна. Энэ домог дээрээс үүдээд Тобачууд хятадын “хуанди” цолыг хэрэглэж байгаагүй, “Хаган” гэдэг монгол цолыг хэрэглэж байсаныг шууд ойлгож болно. “Муланы дуулал” хэмээх тоба яруу найргийг англи хэлээр сонирхбол:
Ballad of Mulan
The sound of one sigh after another,
As Mulan weaves at the doorway.
No sound of the loom and shuttle,
Only that of the girl lamenting.
Ask her of whom she thinks,
Ask her for whom she longs.
“There is no one I think of,
There is no one I long for.
Last night I saw the army notice,
The khan is calling a great draft.
A dozen volumes of battle rolls,
Each one with my father’s name.
My father has no grown-up son,
And I have no elder brother.
I’m willing to buy a horse and saddle,
To go to battle in my father’s place.”
She buys a fine steed at the east market;
A saddle and blanket at the west market
A bridle at the south market;
And a long whip at the north market.
She takes leave of her parents at dawn,
To camp beside the Yellow River at dusk.
No sound of her parents hailing their girl,
Just the rumbling waters of the Yellow River.
She leaves the Yellow River at dawn,
To reach the Black Mountains by dusk.
No sound of her parents hailing their girl,
Just the cries of barbarian cavalry in the Yan hills.
Ten thousand miles she rode in war,
Crossing passes and mountains as if on a wing.
On the northern air comes the sentry’s gong,
Cold light shines on her coat of steel.
The general dead after a hundred battles,
The warriors return after ten years.
They return to see the Son of Heaven,
Who sits in the Hall of Brilliance.
The rolls of merit spin a dozen times,
Rewards in the hundreds and thousands.
The khan asks her what she desires,
“I’ve no need for the post of a gentleman official,
I ask to borrow a camel fleet of foot,
To carry me back to my hometown.”
Her parents hearing their girl returns,
Out to the suburbs to welcome her back.
Elder sister hearing her sister returns,
Adjusts her rouge by the doorway.
Little brother hearing his sister returns,
Sharpens his knife for pigs and lamb.
“I open my east chamber door,
And sit on my west chamber bed.
I take off my battle cloak,
And put on my old-time clothes.
I adjust my wispy hair at the window sill,
And apply my bisque makeup by the mirror.
I step out to see my comrades-in-arms,
They are all surprised and astounded:
‘We travelled twelve years together,
Yet didn’t realize Mulan was a lady!'”
The male rabbit is swifter of foot,
The eyes of the female are somewhat smaller.
But when the two rabbits run side by side,
How can you tell the female from the male?
ТОБА-МОНГОЛЫН түүхэнд бичигдсэн “ЗАМБАГЫН ДУУН” хэмээх домог нь одооогийн “МУЛАНЫ ДУУЛАЛ” болж түүхэнд бичигдсэн байна. Тэгэхээр энэ 2-ийг харьцуулбал нэг домог нь тодорхой болж байна.
Замбагын дуун
Үүдэн тушаа Замбага охин үйл нэхэх зуураа
Үймэрч санаа алдах нь байн байн агаад
Үйл нэхмэлийн хөндөл, холхигч тачигнах нь үгүй,
Өнөө охин л ганцаар эмгэнэн энэлэн амой.
Хэний тухай бодон шаналан байгааг асуувай,
Хэн хүний үрийн төлөө ийн гансрааг сурвай.
“Хэн бээрийн ч тухай бодоо нь үгүй,
Хэн гуайг ч хүлээгээ нь үгүй ээ.
Цэргийн зарлан ирэхийг урьд шөнө үзэв,
Зэвсэгт их цэргээ хаан хуралдуулж байнам.
Арваад тулааны зар хуйлаастай,
Ар бүрт нь аавын минь нэр бичээстэй.
Эцэгт минь идэр хөвүүн үгүй билээ,
Эрийн цээнд хүрсэн ах надад үгүй.
Эмээлт морь арилжаалж авах сан,
Эцгийн өмнөөс тулаанд орох сон” гэвэй
Хүлэг сайн морийг зүүн захаас,
Хөнгөн эмээл, тохмыг баруун захаас,
Хазаар амгай юуг нь урд захаас,
Хөндлөн урт ташуурыг хойд захаас авч гэнээ
Үүр шөнийн заагаар эцэг эхийн гэрээс гаржухуй,
Үдшийн бүрийгээр Хатан мөрний эрэгт хүржүхүй,
Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму,
Хатан мөрний урсгал л долгиолон түрхрэх болой.
Үүр шөнийн заагаар Хатан мөрнөөс морджухуй,
Үдшийн бүрийгээр охин Хар уулнаа хүрвэй.
Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму,
Хүн дайчдын хүүгэлдээн л Янь уулнаа дуулдму.
Дайн тулаанд тэрбээр түмэн бээрийг туулжухуй,
Даль жигүүртэй мэт даваа уулсыг гэтэлжүхүй.
Харуулын харанга хойд умардын агаарт хангинаж,
Хүйтэн гэрэл ган хуяган дээр нь гялтасхиймүй.
Зуун тулааны дараа өрлөг жанжин амиа өргөж,
Цэрэг дайчид арван жилийн дараа эгэмүй.
Тэнгэрийн хүүд бараалхахаар тэд буцаж иржүхүй,
Тэр хүмүүн Гэгээн тэнхимнээ залармой.
Алдар гавьяаны бичиг арвантаа хуйлагдмуй,
Арав, зуу, мянгаар нь харамж хишиг хүртээмүй.
Хүсэл зориг юундыг хаан охиноос асуувай,
“Хишиг хүртэж алба түших гэсэнгүй билээ,
Хурдан хөлт тэмээ гуйж болох сон болов уу,
Харьж, төрөлхи сууриндаан очих гэсэн билээ” гэвэй
Охиноо ирж буйг сураад эцэг эх нь гялайж,
Орон суурингийнхаа захад угтан тосож амуй.
Охин дүүгээ ирж буйг эгч нь олж мэдээд,
Орон гэрийнхээ үүднээ оо энгэсгээ түрхвэй.
Хөвүүн дүү нь эгчийнхээ ирж явааг сонсоод
Хурга, торой төхөөрөхөөр хутгаа ирлэн зэхвэй.
“Би зүүн өрөөнийхөө хаалгыг нээж орсу,
Баруун өрөөнийхөө орон дээр сууму.
Байлдан тулааны хуяг нөмрөгөө тайлж,
Багын хуучин хувцсаа эгэлдэрмү.
Нарийн шингэн үсээ шил цонхноо янзлаад,
Нимгэн энгэсгээ тольдон оодож түрхмү.
Мөр зэрэгцсэн анд дайчдаа ийн золгосу,
Мэлийн гайхалдаж бүгдээр ийн хэлэлцсү:
‘Арван хоёр жилийн турш хамтдаан зорчсон атал,
Анд Замбага эмэгтэй байсныг огтоос анзаарсангүй байж ээ!'”
Эрэгчин туулайн хөл хурдан, эмэгчний нүд жартгай жижигхэн атал
Эл хоёр туулай зэрэгцэн давхихуй, аль нь эр, эмийг хэрхэн ялгах буй?
Эх сурвалж: Мэргэдэй Дэлгэр