Хэвлэлийн эрх чөлөө жилээс жилд улам хумигдаж, хязгаарлагдсаар байгааг Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Иргэний нийгмийн байгууллагууд онцолсоор байна. Тэгвэл 2016-2023 онд Монгол Улс тус индекст хэд, хэддүгээр байранд жагссан талаар мэдээллийг нэгтгэн хүргэе.
- 2015 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 60 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 6 байр ухарсан үзүүлэлт/,
- 2016 онд дэлхийн 180 орноос 69 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 9 байр ухарсан үзүүлэлт/
- 2017 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 2 байр ухарсан үзүүлэлт/
- 2018 онд дэлхийн 180 орноос 70 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 1 байр урагшилсан үзүүлэлт/
- 2019 онд дэлхийн 180 орноос 73 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 3 байр ухарсан үзүүлэлт/
- 2020 онд дэлхийн 180 орноос 68 дугаар байрт /энэ нь өмнөх оноос байр урагшилсан үзүүлэлт/
- 2021 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 22 байр ухарсан үзүүлэлт/
- 2022 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 2 байр урагшлав/
- 2023 онд дэлхийн 180 орноос 88 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 18 байр ухарсан/
- 2024 оны эхний зургаан сарын байдлаар 109 дүгээрт байрт /Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан судалгаа. Энэ нь өмнөх оноос 21 байраар ухарсан/