УИХ-ын чуулганы хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хэвлэл мэдээллийн салбар гэх үү, сошиал орчны асуудалд ямар бодлого барих ёстой юм бол.
Алив зүйл сайн, муу талтай.
Сайн тал нь иргэдэд хурдан мэдээлэл хүргэж болдог, ил тод байдал, үг хэлэх эрх чөлөө гэх мэтчилэн. Сөрөг тал нь юу вэ гэдгийг бодож байх ёстой юм болов уу. Сошиал идэвхтэй болсноос хойш 10 жилийн хугацаанд Монголын нийгэмд юу болж буйг дүгнэж байгаа болов уу. Эрүүл байсан хүн СЭМҮТ-д очиж, шоронд хоригдож, эрэгтэй байсан хүн эмэгтэй болоод хувирчихлаа.
Монголын сошиалын дараагийн 10 жилийг яаж харах вэ. Сошиал бол албан бусаар Монгол Улсын хэвлэл болсон. Зүгээр байгаа хүний нүүрэнд гар утсаа тулгаад хүссэн хариултаа авах гэдэг хүмүүсийг яаж зохицуулах вэ. Цаашид бие биеэ үзэн ядсан 3.5 сая хүн бий болох вий дээ” гэв.