Ковидын хоёр дахь давалгааг хязгаарлах шинэ хөл хориотой холбогдуулан даваа гарагт Итали даяар жагсаал болжээ.
Турин зэрэг хэд хэдэн томоохон хотуудад цагдаа нарын эсрэг коктейл ашиглаж хийсэн галтай лонхнууд шидсэн мөргөлдөөн гарсан байна.
Миланд эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан бол Неапольд хүч ашигласан байсан.
Орон нутгийн цагаар 18:00 цагт ресторан, баар, спорт заал, кино театруудыг хаах тухай үндэсний засгийн газрын тушаал хүчин төгөлдөр болсны дараахан жагсаал цуглаан эхэлсэн юм.
Олон бүс нутагт шөнийн цагаар хөл хорио тогтоожээ. Үүнд: Миланд байдаг Ломбарди, Туринд байдаг Пьемонт зэрэг газрууд багтжээ.
Ром, Палермо зэрэг бусад арав орчим хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.
Жижиг бизнес эрхлэгчидэд энэхүү шинэ тогтоол нь хэцүү байгаа бөгөөд тэднийг дампууруулж болзошгүй гэж үзэж байна.
Турины төв хэсэгт байрлах тансаг зэрэглэлийн хэд хэдэн дэлгүүр, тэр дундаа Gucci нэрийн дэлгүүрийг журам хүчин төгөлдөр болсны дараа гудамжинд гарсан үймээнээс болж олон хүн тонон хулгай хийсэн байна..
Жагсагчид асар том салют буудуулж, өнгөт гал асаан жагссан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн бол цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.
Итали улс ямар арга хэмжээ авсан бэ?
Ресторан, баар, кафе нь 18:00 цагаас ширээний үйлчилгээгээ зогсоож, зөвхөн шөнийн 00 цаг хүртэл зөвхөн хоолоор үйлчлэх ёстой.
Арваннэгдүгээр сарын 24 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэ хязгаарлалтаар Италийн дунд сургууль, их дээд сургуулийн хичээлийн 75% -ийг ангид биш онлайн хэлбэрээр явуулна.
Засгийн газар ард түмнийг онцын шаардлагагүй бол төрөлх хот, хотоос гадуур зорчихгүй байхыг, боломжтой бол нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна.
Ерөнхий сайд Жузеппе Конте ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Бид энэ сард жаахан зовох бололтой байгаа ч бид шүд зуун тэсэж чадвал, 12-р сард дахин амьсгалах боломжтой болно” гэж хэллээ.
Эх сурвалж: BBC