Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгөний сүүлийн гурван сарын олголтыг нэг мөсөн өгнө хэмээн мэдээлэл хийж байсан. Хүүхдийн мөнгөөр амиа зогоодог айл өрхүүд олон бий. Тэдний хүлээлт өнөөдрөөр дуусгавар болж байна.
Нэг үгээр есөн сар өнөөдрөөр дуусгавар болж байх шиг. Засгийн газрын төвшинд шийдвэр гаргаж түүнийгээ олон нийтэд мэдээллэсэн бол ажлаа хийж хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн иргэд бухимдалтай байна.
Сар бүр хүүхдэд хорин мянган төгрөг олгодог. 1-17р түвшиний айл өрхүүдэд олгогдоно гэж заасан мөнгө. 2013 оны 01 сарын 01 өдрөөс эхлэн олгогдсон энэ мөнгө эдийн засгийн байдлаа даган тасалдахад хүрч байгаа нь энэ. Ямар ч нам төр барьсан энэхүү мөнгийг олгож байх нь зүйтэй гэж олон иргэн санал бодлоо хуваалцсан.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудал нь \”нийгмийн халамжийн асуудлаар төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн дундаас хамгийн оновчтой нь байсан” гэсэн дүгнэлт гарсан. Энэ ч утгаараа нийгмийн бусад хэсэгт чиглэсэн олон төрлийн тэтгэмжээс зориулалт, үр дүнгийн хувьд эрс ялгаатай юм. Тиймээс цаашид үргэлжлүүлэн олгох шийдвэртээ бат байх хэрэгцээ тулгарч байна.
Хүүхдийн мөнгө бол тэтгэмж биш харин олууллаа болох нийгмийн арга юм.
Хүүхдийн мөнгө бол тэтгэмж биш харин олууллаа болох нийгмийн арга юм.
Б.Цацрал