АНУ-ын Жеоржиа муж улсад 200 мянган саналын хуудсыг тоолох дутуу байна гэж тус муж улсын сонгуулийн хорооны дарга Брэд Раффенспергер мэдээллээ.
“Саналын хуудасны тооллого лхагва гаргийн шөнө дамнан үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд пүрэв гаргийн өглөө ч хүргэж магадгүй. Хурдан тоолох нь чухал хэдий ч нягт нямбай байх хэрэгтэй” гэж Б.Раффенспергер хэлжээ.
Бүгд найрамдах нам гол төлөв ялалт байгуулдаг тус муж улсад одоогийн байдлаар Дональд Трамп 38996 саналаар тэргүүлж байгаа юм.
Үүнээс гадна Хойд Каролина, Висконсин, Невада, Пенсильвани муж улсад саналын хуудасны тооллого үргэлжилж байна.
Д.Трампын хувьд сонгуулийн дүн нь 11 дүгээр сарын 13 хүртэл гарахгүй байж магадгүй хэмээн мэдээлээд байгаа Хойд Каролина муж улсад 76737 саналаар тэргүүлж байна.
Висконсин муж улсад саналын хуудасны 99 хувийг тоолоод байгаа бөгөөд Жо Байден 20510 саналаар тэргүүлж байна.
Мөн саналын хуудасны 85 хувийг тоолоод буй Невада муж улсад Ж.Байден 8767 саналаар тэргүүлж байна.
Харин Пенсильвани муж улсад Д.Трамп 187 мянга орчим саналаар тэргүүлж байгаа боловч олон зуун мянган саналын хуудсыг тоолоогүй байгаагийн дийлэнх нь Ардчилсан нам давамгайлдаг хэсгүүдээс ирсэн шуудангаар өгсөн санал байгаа ажээ.
BBC