Кофенд сайн чанар маш их бий. Гэхдээ нэг гэм нь ходооны хүчлийн ялгаралтыг хүчтэй идэвхижүүлдэг. Хүчил их ялгарахаар ходоод үрэвсэж, цочирч, цээж хорсож, хямардаг.
Тэр нь ходоодны шарх болох нь ч бий. Тиймээс хоосон ходоодон дээр кофе уух нь тун зохимжгүй юм. Уувал хоолны дараа юм уу, өмнөхөн уувал зохимжтой. Мөн кофе нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг тул уусны дараа дотор эвгүй оргих, гэдэс ходоод хоржигонох шалтгаан болдог.
Сүүлийн үед манай улсад кофе хэрэглээ асар их нэмэгдсэн тул зохистой хэрэглэцгээе!!!