Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.
“COVID19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулж, байгуулсан. ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд болон гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллана” гэж ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.