МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа 2020.12.02-ны 18.00 цагт дуусна.
Тус телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц хамт олны шахалтаар аравдугаар сарын 27-нд ажлаа хүлээлгэн өгсөн юм.
МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд хэдэн хүн өрсөлдөж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Олон нийтийн радио телевизийн хуульд зааснаар Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл . Тус зөвлөл нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, дараагийн захирлыг томилно. Энэ зөвлөлд 15 гишүүн ажилладаг. Тэд ерөнхий захирлыг дараах зарчмын дагуу шалгаруулна:
- Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаартомилно.
- Ерөнхий захирлаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно.
- Ерөнхий захирал Үндэсний зөвлөлийн гишүүн байж болохгүй.
- Ерөнхий захирал бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажиллаж болохгүй.
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРМААС
- Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байхзарчмыг баримтална.
- МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй.
Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
- “ОНРТ-ийн тухай” хуулийн Үндсэн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чадвартай байх,
- ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, арга барил, ажил хэрэгч чанарыг хангасан байх,
- ОНРТ-ийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, олон нийтийн төлөө өндөр хариуцлага, санаачлагатай ажиллах чадвартай байх,
- Олон ургалч үзэл, ёс зүйн өндөр түвшинд олон улсын шилдэг туршлага, жишгээр ОНРТ-ийг зөв бодлогоор хөгжүүлж, удирдах чадвартай байх,
- Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, Олон нийт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг дээдлэн ажиллах чадвартай байх,
- Ёс зүйн болон хувийн зохион байгуулалт нь ОНРТ-ийг удирдахад харшлахгүй байх, харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартай байх
- МҮОНРТ–ийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг нэр төртэй хэрэгжүүлэх шаардлагыг хангахуйц, чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хангаж, бүтээлч уур амьсгал бий болгох, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай байх,
- МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч нь бусад радио, телевизийн эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч этгээд бус байх
Гурав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур
- Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Ял шийтгэлгүй байх,
- Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
- Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
- НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,
- ОНРТ-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,
- “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх,
Дөрөв. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал
- МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
- Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн маягт №1/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг хоёр хувь
- Боловсрол, мэргэжил, зэрэг, цол, мэргэшсэн байдлын нотлох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- ОНРТ-ийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр
- Гурван үеийн намтар
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Улс төрийн аль нэг намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг
- Байгууллагын болон хувь хүнээс өгсөн мэргэжлийн болон ажил байдлын тодорхойлолт, үнэлгээ
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээлийн жагсаалт, товч мэдээлэл