Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.12.03/ аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өглөө.
Тэд мэдээллийнхээ үеэр “Эрүүл мэндийн яам дээр байдаг www.119.mn сайтыг гурван сарын турш хөгжүүлж ирсэн. Цар тахлын үед нэг шугамаар мэдээллээ авахын тулд ашиглаж эхэлсэн. Ачааллыг нь сайжруулах, багтаамжийг нь нэмэх зэрэг ажлыг хийж ирсэн. Зохион байгуулалтын алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Манайхны зүгээс тэрхүү саатлыг арилгахын тулд ажиллаж байна. Харин одоо www.qr.119.mn цахим хуудсыг нээхэд нэг ч төгрөг зарцуулаагүй” гэв.
Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Хотоос 27 мянган иргэн явах нь гэж мэдээлсний дараа 80 мянган иргэн бүртгүүлсэн. Энэ мэт ачааллыг тооцоолоогүй болохоор алдаа хаана, хаанаа гарсан. Иргэд цаг аваагүй хэр нь шинжилгээгээ өгөхөөр ирсэн асуудал гарсан. Бидний зүгээс алдаагаа засаж, мессеж явуулах зэрэг шийдлийг аваад явж байна. Тэгэхээр 100 мянган иргэнээ гэрт нь хариулах арга хэмжээг зохион байгуулж байна” хэмээн тодотголоо.