Та бүхэн танилцана уу, энэ бол Сушмита – үс арчилгааны багш бөгөөд сүүлийн үед түүний видео блог маш ихэд алдаршиж байгаа ажээ. Түүний өтгөн, урт үсний нууцыг хүргэж байна.
Цонхны тавцан дээр зуун наст яахаа мэдэхгүй ургаж байна уу? Зуун настын шүүс үсний ургалтыг хурдасгаж, хуйханд тэжээл өгдөг байна.
– Зуун настын хэдэн навчийг салгаж авна.
– Дундуур нь хувааж шүүсийг нь шахна.
– Шүүсийг үснийхээ угт түрхэж иллэг хийнэ. Иллэг нь цусан хангамжийг сайжруулж шүүс илүү шингэхэд нөлөөлнө.
– Шүүсээр тавьсан маскийг 2 цаг орчим, эсвэл шөнөдөө хонуулсан ч болно.
Д-пантенол – энэ бол синтетик В5 амин дэм, арьсанд шингэсний дараа пантонений хүчил болон хувирч апидермсийн хэмжээг тогтворжуулах үйлчилгээтэй. Үсний уналтыг багасгаж үсний угийг бэхжүүлнэ.
– Үсээ угаадгаараа угаана.
– Пантенол (хөөс, гель)-оо цэвэрхэн үсэндээ түрхээрэй, ялангуяа үсний угт сайн түрхэхийг хичээ.
– Мөн, үснийхээ нийт уртад ч түрхэж болно, үс цахилгаанждаггүй болно.
Үсээ угаагаад хүйтэн усаар зайлах
Энэ аргыг дадал болгоод авбал зүгээр. Хүйтэн усаар үсээ зайлах нь үсийг бэхжүүлэхээс гадна хуйхны цусан хангамжийг сайжруулна. Үс тань илүү гялалзах ч болно.
– Үсээ угаадгаараа угаана
– Ангижруулагчийн дараа үсээ хүйтэн усаар зайлна.
Алимны уксусаар зайлаарай
Сардаа хоёр удаа зайлахад хангалттай. Уксус нь үсний угийг сэргээж өгдөг бөгөөд өтгөн үстэй болохыг хүсэж байгаа бол энэ аргаар үсээ арчилж болно.
– Үсээ угаана
– Ангижруулагчийн оронд уксусаар зайлна
– Шууд угаах хэрэггүй: алимны уксус нь дарсныхыг бодвол үнэр багатай байдаг ажээ.
Өндөгний цагаан
Уураг дутагдсан үсэнд тохирно.
– Тасалгааны хэмтэй хоёр өндөг бэлдэнэ
– Өндөгний шар, цагааныг ялгаад цагааныг нь хөөсөртөл нь хутгана.
– Илүү үр дүнтэй байлгахыг хүсвэл гялгар малгай өмсөөд дээрээс нь алчуураар бэгнээрэй.
Коньяк, өндөгтэй маск
Өндөг уураг их агуулдаг бол коньякны орцод үсийг өтгөрүүлэх бодис агуулагддаг байна.
– Нэг хундага коньяк дээр хоёр өндөг хийж сайтар хутгана.
– Холимгоо үсний угтаа иллэг хийж түрхээрэй.
– Хэрвээ үсний нийт уртад түрхэх гэж байгаа бол оливийнг тос нэмж болно. Сушмита үсээ ороохоосоо өмнө энэ маскийг тавьдаг ажээ.
Эфирийн тос
Газрын самар, лаванда, розмарин зэрэг цэцгийн тос үсний угт тэжээл өгч, амин дэмээр хангадаг байдаг.
– Хэд хэдэн эфирийн тосыг хольж маск түрхэж болохоос гадна кокосыг тос ч нэмсэн болно
– Үсний угт иллэг хийж түрхээд 2-3 цаг байлгана.
– Тосыг үснээс гүйцэд арилгахын тулд үсээ шампуниар 2 удаа угаана.