ШӨХТГ-ын даргын 2015.07.03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон борлуулж буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошгожилт зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.
Уг хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд дараахь зөрчил илэрлээ. Үүнд:
1. \”Цайны ертөнц” ХХК-ийн худалдаалж буй \”Найман тахилтай цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
2. \”Стимо” ХХК-ийн худалдаалж буй \”Гүрж ногоон цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
3. Миний сүлжээ дэлгүүрийн худалдаалж буй \”бөмбөөлэй цагаан будаа” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
4. \”Бамаш” ХХК, \”Тэмүүлэн маш” ХХК-иудын худалдаалж буй цагаан будааны шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус
5. \”Таван богд интернэйшнл” ХХК-ийн худалдаалж буй \”Найман гишүүн төгөлдөр”, \”Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
Дээрх компаниудын худалдаалж буй бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичээгүй нь MNS CAC 1:2007 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа үйлдэл нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2, 12.7.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж байна.