Тайванийн эрх баригчид коронавирусийн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй халдвар хамгааллын журмыг найман секунд зөрчсөн хүнд 3500 долларын торгууль оногдуулжээ.
Каосюн хотын зочид буудалд тусгаарлалтад байгаа филлиппин залуу өрөөнөөсөө гараад хонгилоор алхаж явсан хэмээн хотын Эрүүл мэндийн газрын төлөөлөгч Central News Agency хэвлэлд ярьсан байна. Түүний гарч яваа нь зочид буудлын хяналтын камерт бичигдсэн бөгөөд Эрүүл мэндийн газраас түүнийг 100 мянган тайвань доллар буюу ойролцоогоор 3500 ам.доллараар торгожээ.
Тайванийн хөл хорионы дэглэмд заасанчлан хүмүүс өрөөнөөсөө урт богино ямар ч хугацаанд гарах хориотой юм байна. Тусгаарлалтад байхдаа зочид буудлын өрөөнөөсөө гарвал торгуулахгүй байх гэж бодож болохгүй хэмээн Эрүүл мэндийн газраас анхааруулжээ.
Каосюн хотод одоогоор тусгаарлах үйл ажиллагаа эрхэлж байгаа 56 зочид буудал /нийт 3000 орчим өрөөтэй/ байна.
23 сая хүн амтай уг аралд коронавирусийн нийт 716 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ.