Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн Элуру хотод олон зуун хүн өвчилсөн үл мэдэгдэх өвчин коронавирусний цар тахалтай холбоогүй гэж тус мужийн Баруун Годавари тойргийн байцаагч мэдээлжээ.
Үл мэдэгдэх өвчин Элуру хот болон хотын эргэн тойронд өнгөрөгч ням гарагт дэгджээ. Байцаагчийн хэлснээр, өвчний улмаас нэг хүн нас барж, халдварласан хүний тоо 800 давсан байна. Өвчтөнүүдэд толгой эргэх, татаж унах, гэнэт ухаан алдах, амнаас хөөс цахрах, чичрэх зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Мужийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, үл мэдэгдэх өвчин хүнээс хүнд дамжин халдварладаггүй байна.
Байцаагчийн хэлснээр, ундны ус хүнд металл, фосфор органик нэгдэл, пестицидээр бохирдсон нь үл мэдэгдэх өвчнийг үүсгэсэн байж болзошгүй гэж эрх баригчид таамаглаж байгаа аж.
Өвчний шалтгааныг тогтоох ажил Андхра-Прадеш мужид үргэлжилж байна. Халдвар авсан хүмүүсийг компьютер томографиийн оношилгоонд оруулж, коронавирусний шинжилгээ хийхэд хариу нь “сөрөг” гарч өвчин “COVID-19”-тэй холбоогүй болох нь тогтоогджээ.