Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрчээ.
Ирэх даваа гарагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх ЗГ-ын тогтоол гарсан. Ингэснээр зарим төрлийн буюу 34 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр болж байгаа юм.
2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.
Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана.