УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ.
Хурлаар Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Д.Нямсамбуу, Б.Золбаяр, З.Энхболд нарыг чөлөөлж, тэдний оронд томилох хүмүүсийг нууц санал хураалтаар тодруулав.
Харин Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэн, Засгийн газраас нэр дэвшүүлсэн Г.Отгонбаяр, М.Уянга нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
УИХ-аас нэр дэвшүүлэх дөрвөн хүнийг сонгохдоо нууц санал хураалт явуулахад Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Ц.Цоодол нар Үндэсний зөвлөлд нэр дэвшихээр болсон байна. Ийнхүү шинээр томилогдох болсон 7 хүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.