Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.12.21/ хуралдсан.
Хуралдаанаар Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, ирэх пүрэв /2020.12.24/ гарагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн билээ.
Тэгвэл Засгийн газар өнөөдөр 15:00 цагт ээлжит бусаар хуралдаж, хөл хориог 14 хоног тогтоох Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжжээ.
Ингэснээр ирэх пүрэв гарагаас эхэлж Улаанбаатар хатуу хөл хорионд шилжихээр боллоо. Энэ талаар Засгийн газраас 16:00 цагт мэдээлэл өгнө. Эргэн мэдээлэх болно.