Финландын эмч нар Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын вакциныг хийлгэж, улс орондоо дархжуулалтыг эхлүүлсэн эхний хүмүүс болжээ.
Коронавирусний халдвар авсан хүмүүстэй ажиллаж, шинжилгээ авч буй эмч нарт эхлээд вакцин хийжээ. Эмч нар Хельсинки болон Уусимаа тойрогт эмнэлгийн ажилтнууд байсан аж.
Финландад халдварын тохиолдол нэг өдрийн дотор 156-аар нэмэгдэж, ням гарагт 34977 тохиолдол болсон байна. Халдварт өвчний хүндрэлийн улмаас 524 хүн нас баржээ.
Тус улсад 12 дугаар сарын 10-ны өдөр хамгийн олон буюу 840 тохиолдол илэрсэн байна.