НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ынулсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байдаг.
Иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар нэг нэгээрээ шүүхэд хандахад зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул ШӨХТГ нь иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд \”Шударгатөрийнтөлөө” ТББ болон \”Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байна.
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.06.26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан \”Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015.09.24-ний өдөр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын 2014.06.26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан \”Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бусад тооцлоо.