Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкингийг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар 1993 онд Суурин төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, өнөөдрийг хүртэл ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэх зорилгоор тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сангийн үйл ажиллагааны гол зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүрдэх хүртэл даган ажиллаж, бүх нийтэд улс төрийн боловсрол олгох, судалгаа явуулах юм.
Энэ оны 12-р сард тус сангаас \”Төвлөрлийг сааруулах нь нутгийн удирдлагын хөгжлийн түлхүүр” сэдэвт бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр хотын даргад танилцууллаа. Сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг \”Эрхэм хотын дарга таныг 12-р сард болох бага хуралд цаг заваа гарган оролцохыг урья. Бид аймгийн Засаг дарга нар болон иргэдийн хурлын дарга нарыг мөн урьж оролцуулна. Үүнээс гадна манай сан Улаанбаатар хоттой агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ч хамтран ажиллах саналтай байгаа” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд \”Өвөл болох бага хурлыг хамтдаа амжилттай зохион байгуулахад анхаарна. Танай сантай хамтран явуулж байсан ажил хэргийг цааш үргэлжлүүлж, шинэ шатанд гаргах бодолтой байгаа.” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэ