Эх газрын Хятадад лхагва гарагт “COVID-19” халдварын 63 тохиолдол шинээр илэрснээс 52 нь дотоодод халдварласан гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээллээ.
Дотоодод халдварласан тохиолдлуудын 51 нь Хэбэй мужид, нэг нь Ляонин мужид илэрчээ. Лхагва гарагт 21 хүн эмнэлгээс гарсан бол халдварын сэжигтэй болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх газрын Хятадад энэ сарын 6-ны байдлаар 87278 хүн халдвар авснаас 82159 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 485 өвчтөн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны өдөр тутмын тайланд мэдээлжээ.
Мөн лхагва гаргийн байдлаар халдварын 4379 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 4079 хүн эдгэрч, 280 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Түүнчлэн лхагва гарагт халдварын шинж тэмдэггүй 79 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд дөрвөн тохиолдлыг батлагдсан тохиолдлын тоонд оруулжээ.
Энэ сарын 6-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 9074, Макаод 46, Тайваньд 819 тохиолдол илэрч, Хонконгт 154, Тайваньд долоон хүн нас барсан байна.