оронавирусийн халдвар авсан ээжийг Нэгдүгээр амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эмч, мэргэжилтнүүд хүнлэг бус хандсан асуудлаар ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан шуурхай хурал зарласан. Энэ хурлын дараа ЭМ-ийн сайд хотын дарга Д.Сумъяабазарт хандаж НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг хүсэж албан тоот хүргүүлсэн тухай бид мэдээлсэн.
Албан тоотын хариуд:
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Албан тушаалаас чөлөөлөхгүй, сануулга өгнө” гэсэн хариуг утсаар өгсөн байна.
20.35 цаг:
Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ, 1-р төрөхийн дарга нарыг “ажлаас чөлөөлөхгүй” гэжээ гарчигтай мэдээ гарснаас хойш 15 минутын дараа Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас манай редакц руу утсаар холбогдож “НЭМГ, 1-р төрөхийн даргыг ажлаас одоо чөлөөлөх гэж байна. Засаг даргын захирамж гарсны дараа албан бичгийг GoGo.mn сайт руу илгээе” хэмээн мэдэгдлээ.
20.45 цаг:
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн томилсон албан тушаалтан тул НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа. Харин 1-р амаржих газрын даргыг НЭМГ-ын дарга томилдог тул хуулийн дагуу Хотын даргын хариуцах асуудал биш юм.