1-р сарын 20-ны өдөр 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Одоогоор ТҮК-ийн ажилтнууд болон тэдний гэр бүлийн 17 хүн халдвар аваад байгаа юм. Тодруулбал 12 ажилтан болон гэр бүлийн таван хүн коронавирусийн халдвар авчээ. ТҮК-д үүссэн энэхүү голомтоос улбаатаа халдварын тоо үргэлжилсээр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.