Монгол Ардын Нам 100 жилийнхээ ойн босгон дээр Ерөнхий сайдаар 1980 онд төрсөн, 41 настай залууг нэр дэвшүүлснээрээ гүйцэтгэх засаглалыг удирдах өндөр дээд эрх мэдлийг шинэ үеийнхний төлөөлөлд итгэл хүлээлгэсэн шилжүүлсэн хэрэг боллоо.
Монгол Ардын Нам бол гурван үеийн төлөөллийн боловсон хүчний өргөн сонголттой улстөрийн ууган хүчин. Сүүлийн хоёр жилд Харвард, Оксфордын өндөр боловсролтой, шинэ үеийн төлөөллөөр хүч сэлбэсээр, өнөөдөр ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүнд шинэ үеийнхний төлөөлөл болсон мэдлэг боловсол өндөр, туршлагатай залуу боловсон хүчнийг томилж байна.