Орхон аймгийн зарим иргэд орон нутгийн
ногоон бүсэд газар авахаар гэр, майхангаа барин буудаллаад байгаа. ТэдЛ.Гүндалайгийн \”газар олгож байна” гэсэн мэдээллийн дагуу энд ирсэн юм. Түүний
хэлснээр чацга царайтнууд нь гэрээ харьж, харин зоригтнууд нь олон хоног тэмцэл
хэлбэрээр эндээ амьдарч байна.
Тэгвэл тэдгээр иргэдэд аймгийн газрын
албанаас хууль бус үйлдэл болохыг нь анхааруулсан. Гэвч Л.Гүндалай \”надтай хамт
тэмцээд газраа ав” хэмээн иргэдийг турхирсаар байгаа аж.
Өчигдөр буюу даваа гаригт Орхон аймгийн
ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байх үеэр Л.Гүндалай хэсэн хүмүүсийн хамтаар орж
ирэн \”гэрээ барьчихаад байгаа иргэдэд газар олго” хэмээн аман шаардлага
хүргүүлсэн байна. Мөн Орхон аймгийн АН-ын дарга М.Батчимэгтэй утсаар холбогдон \”тухайн
газрыг иргэдэд өг” гэж шаардсан тухай эх сурвалж мэдээлжээ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа аль
хэдий нь эхэлсэн. Уг нь хуулиар хориотой. Гэвч хууль мөрддөг хүн энэ улс төрд
алга. Ямар ч аргаар хамаагүй, хууль зөрчөөд ч болов иргэдийн саналыг өөрт
татахыг оролддог болж. Бүү мэд. Бодвол Л.Гүндалай өмнө нь сонгогчдоо \”чацга”-аар
дуудаж байгаад л саналыг нь авч УИХ-ын гишүүн болсон байх. Гэвч Эрдэнэтчүүд өөр
шүү. Өнөөдөр иргэд газаргүй байж болно.
Тэдний амьдрал хүнд байж болно. Гэхдээ үүгээр шоу хийж, нэр хүндээ өсгөхийг
хүсч байгаа бол \”битгий горьд” гэж хэлмээр байна. Үлгэрт итгэдэг цаг өнгөрсөн.
Энэ улс чинь хуультай. Жирийн иргэдийг битгий бохир улс төрдөө хутгаж, хөлдөө чирээд бай. Хууль зөрчиж,
иргэдийг буруу зүйлд турхирч байгаа хариуцлагаа Л.Гүндалай та өөрөө үүрээрэй.
Л.Гүндалай \”Би аймгийн хэмжээний жижиг хурал байтугай, УИХ-ыг гурван удаа тарааж явсан хүн шүү\”
А.Аюуш