УИХ-ын дарга
З.Энхболд \”Орхон нарын хүмүүст нисэхийн салбарын хаалга хаалттай” хэмээн
мэдэгдсээр байтал Зам тээврийн сайд М.Зоригт Ц.Орхонг нисэхийн салбарт дахин
албан тушаал өгч, ивээлдээ авлаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо юм.
Тэгвэл М.Зоригтоос
дутахгүй бас нэгэн томилгоог Шадар сайд Ц.Оюунбаатар хийсэн нь Онцгой байдлын
Ерөнхий газрын дарга асан П.Даш байв. П.Даш нь албан тушаалаа урвуулан ашиглаж,
улсан онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс 3 жил 6 сарын хорих ял
сонссон бөгөөд суллагдаад жил ч бололгүй төрийн өндөр албан тушаалд
томилогдчихлоо.
П.Даш генералийг
энэ албанд томилох нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатарт
Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлжээ. Гэвч Шадар сайд АТГ-ын албан
бичгийг үл тоож, П.Дашийг өөрийн зургаан зөвлөхийн нэгээр дэргэдээ авсан байна. Тиймээс АТГ хууль зөрчсөн энэ үйлдэлд дараагийн шатны
арга хэмжээг авах байх. Албан тушаалд очмогцоо хууль зөрчөөд эхлэхээр цаашид яана даа.
Амар