БЗД-т өчигдөр коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй гарчээ.
Тодруулбал, Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт цар тахлын үеийн эрсдэлийн 2 дахь шатны үнэлгээг хийхэд “МАШ ӨНДӨР” эрсдэлтэй гарсан байна.
- Мөн 26-хороо, /Чухаг-2/ 601-р байрны 2-р орц
- 26 дугаар хорооны Парк Саят хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орц
- 2-р хороо 5-р хэсэг 9-244, 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өглөө 06:00 цагт хамгаалалтад авлаа.
Тухайн хамгаалалтад авсан байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна гэж тус дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Өчигдөр 5-р хороо 2-р байрны 8-р орц, 25 дугаар хороо 100, 170 дугаар байруудад хөл хорио тогтоосон.