Хүн төрөлхтнийг сар, Ангараг гарагт хүргэх ирээдүйн зорилготой SpaceX компанийн Starship пуужингийн ээлжит туршилт бүтэлгүйтлээ.
Өчигдөр АНУ-ын Техас мужийн Бока Чика дахь талбайгаас SN9 нэртэй туршилтын пуужинг хөөргөжээ. Өмнөх SN8 пуужин нь мөн туршилтын үеэр дэлбэрсэн юм.
16 давхар барилгын өндөртэй, хүнд даацын Starship пуужинг 100 тонн ачаа сансарт хөөргөх чадвартай байхаар зохион бүтээжээ.
Туршилтын пуужин эхлээд газраас амжилттай хөөрч, дээд өндөртөө хүрсэн байна. Үүнийхээ дараа хошуугаа газарт чиглүүлэн уруудаж эхэлжээ. Төлөвлөгөө ёсоор пуужин газарт хүрэхийнхээ өмнөхөн хошуугаа дээш эргүүлэх ёстой байв. Гэвч пуужингийн эх биеийг эргүүлэх үүрэгтэй хөдөлгүүрүүдийн нэг нь ажиллаагүйгээс газaрт унаж дэлбэрсэн юм.
Олон дахин ашиглагдах Starship пуужинг амжилттай туршсан бол хүн төрөлхтнийг хямд зардлаар сар болон Ангараг гарагт хүргэх тэрбумтан Илон Маскийн зорилго нэг шатаар ахих байв.