Манай улс 16 байгууллагын 4629 хүн буюу зорилтот бүлгийн 35 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад буйг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Голомтонд ажиллаж, эмчилж буй ажилчид, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулж байна. Зонхилон илэрч буй шинжүүд:
21.5 хувьд халуурах шинж илэрсэн бол толгой өвдөх, тариулсан хэсэг хөндүүрлэх, бие арзайх зэрэг урвал гарч байна. Энэ нь 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Нийслэлд 39 цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтыг хийхдээ дараах 3 шатаар хэрэгжүүлж байна. Үүнд:
- Эмчид үзүүлнэ
- Вакцин хийлгэнэ
- Хийлгэсний дараа 30 минут эмчийн хяналтад байлгаж ажиглаж буй учраас бусад товлолын вакцин хийхээс удаан хугацаа шаардаж буй аж.