Орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сум, дүүргийн Иргэдийн
төлөөлөгчийн сонгууль өглөө 07.00 эхэлсэн. Тэгвэл 11 цагийн байдлаар сонгогчдын
ирц хэр байгаа талаар мэдээллийг сонгуулийн хорооноос өгч байна. Дөнгөж сая
Нийслэлийн сонгуулийн хорооноос ирцийн анхны мэдээллийг өглөө.

11:00 цагийн байдлаар нийслэлийн 110,404 сонгогч саналаа өгч, ирц 12,9 хувьтай байна.
- Багахангай дүүрэг 659 /23,3 хувь/
- Баянгол дүүрэг 18,476 /14,3 хувь/
- Баянзүрх дүүрэг 22,678 /11 хувь/
- Налайх дүүрэг 4,522 /19,4 хувь/
- Сонгинохайрхан дүүрэг 22,171 /11,7 хувь/
- Сүхбаатар дүүрэг 12,956 /14,8 хувь/
- Хан-Уул дүүрэг 13,412 /13,5 хувь/
- Чингэлтэй дүүрэг 12,442 /12,1 хувь/
Сонгууль хуульд заасны дагуу үргэлжилж байгаа. Гэсэн хэдий ч сонгогчдын ирц хангалтгүй байгааг Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Ирцийн дараагийн мэдээг 17.30 цагт, 23.00 цагт өгөх юм байна. Нийслэлд
санал авах 398 байр ажиллаж байгаа. Тиймээс сонгогчид та бүгдийг сонгуульдаа
идэвхтэй оролцохыг урьж байна. Хэрвээ ирц хүрэхгүй бол сонгуулийн дахин явуулах
шаардлагатай болно. Харин сонгуулийн зардлыг бидний төлсөн татварын мөнгөөр
санхүүжүүлдэг гэдгийг мартаж болохгүй биз.
Үндэстэн агентлаг