Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурлыг гуравлугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн.
Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09 цагт товлосон боловч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.
Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулахад Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт ”нөхөн сэргээлт хийх, алт олборлох” чиглэлээр хамтран ажиллана гэж хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.