Монгол Оросын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар Хотын Ерөнхий менежер, холбогдох албаныхны хамт ОХУ-ыг зорих гэж байна. Ойн арга хэмжээний үеэр хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар Новосибирск хотын даргатай албан ёсны уулзалт хийх юм.
Уулзалтанд явахын өмнө Хотын Ерөнхий менежер Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчидтэй уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэл төслийн талаар санал солилцов. Монголын cууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл хуучны байрууд дулаан алдагдал ихтэй учраас дулаан техникийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай, оршин суугчид ч хүсэлт гаргаж байна. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхийг бүрэн дэмжиж хамтран ажиллах болно” гэв.
Хотын Ерөнхий менежер \”Эхний ээлжинд хуучны орон сууцнуудын дулаан алдагдлыг багасгахын тулд гадна фасадын дулаалгыг хийхээр төлөвлөж байна. Дулаан техникийн шинэчлэлийг хийснээр дулаан эрчим хүчний хэмнэлт гарч \”ДЦС -2”-ын хүчин чадалтай дүйцэхүйц дулаан эрчим хүчний нөөц бий болно. Оршин суугчид тав тухтай орчинд амьдарч, барилгын насжилт нэмэгдэн, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өснө” гэдгийг онцоллоо.