Муу хүмүүстэй маргалдах, сэтгэл санаа тавгүй болох, ер нь муу муухай мэдээ сонсох гээд л харилцаанаас үүсэх асуудлыг хамгийн сайн шийдэх арга бол сүү уух юм.
Тан руу чиглэсэн ямар нэгэн хэл ам, муу муухай үйлийн хариуд тэр хүнийхээ байгаа зүг рүү нь сүү өргөх, боломжоороо маш хурдан сүү уух хэрэгтэй. Энэ нь танд юу ч тусахгүй, бас нөгөө муудалцсан хүндээ хор уршиг болохгүйгээр энергийг цэвэрлэж байна гэсэн санааг илэрхийлнэ. Мөн хор сумыг тэр дор нь сүүгээр ариутгаж байна гэсэн санаа юм шүү.
Монголчууд аян замд явах хүнийхээ араас 9 нүдтэй цацлаар сүү өргөдөг нь замд тохиолдох бохир энергийн урсгалыг цэвэрлэж банйа гэсэн санаа.
Боломжтой айл болгон гэртээ 9 нүдтэй цацалтай болчихвол их зүгээр. Сэтгэл санаа тавгүйтсэн үед түүгээрээ сүү өргөх хэрэгтэй. Энэ нь маш том засал болдог.
Э.Дөлгөөн, Азийн Фэнг Шүй Холбоо