Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг \”Маамуу нааш ир” дуу өнөөдөр 60 нас хүрч байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг \”Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг. Ойн хүрээнд өнөөдөр 11 цагт энэ дууг улс даяар нэгэн зэрэг дуулах юм. Мөн 12 цагт \”Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөж, 14 цагт 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.