УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллаж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлжээ.
Ерөнхийлөгч,
гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүлсэн байна.
Эдгээр уучлалд хамрагдсан иргэдийн дунд Г.Солтан байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг 2020 оны долдугаар сард УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авч, өөрийн гэр бүлдээ давуу бий болгосон үндэслэлээр буруутган, гурван жилийн хорих ял оноосон юм.