Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их хурал дахь Турк-Монголын
Парламентын Найрамдлын бүлгэмийн дарга, Туркийн Газиантеп хотоос сонгогдсон Үндэсний
Их хурлын гишүүнМехмет Эрдоган тэргүүтэйтөлөөлөгчид 2016 оны 10 дугаар сарын
25-29-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ноён Мехмет Эрдоганыг
энэхүү айлчлалаарТуркийн Үндэсний Их хурлын дөрвөн гишүүн, нэг ёслолын ажилтандагалдан
ирнэ.
Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их хурлын
дарга М.Энхболдод бараалхахын сацууМонгол Улсын Их хурал дахь Монгол-Туркийн Парламентын
бүлгэмийн дарга, Улсын Их хурлын гишүүн Т.Аюурсайхантай уулзана. Мөн Монгол
Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол- Туркийн Засгийн газар
хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.
Бат-Эрдэнэболон Туркэд Их, дээд сургууль төгсөгчдийнхолбоо\”АТА”-гийн гишүүдтэй уулзаж
танилцахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Хархорин хот болон Налайх дүүрэгт байрлах Түрэгийн
эзэнт гүрний үеийн түүх, соёлын дурсгалт газруудад зочилно. Төлөөлөгчид 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орой Туркийн
Элчин сайдын Өргөөнд зохион байгуулагдах Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 93
жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцоно.
Туркийн Үндэсний Их хурлын гишүүнМехмет Эрдоган
тэргүүтэйтөлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр хоёр улсын хууль тогтоох
салбарын харилцаагавч хэлэлцэх бөгөөд улстөр, эдийн засаг, нийгмийн салбарт
болж буй үйл явдлын талаар харилцан санал солилцоно. Мөн 2016 оны 7 дугаар
сарын 15-ны өдөр Турк Улсад болсон төрийн эрхийг цэргийн хүчээр гартаа оруулахыг
завдсан үйл явдлын талаар Монголын талд мэдээлэл өгнө.