– Эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал хэр байна вэ?
-Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо, гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо ч маш их байна.
– Хатуу хөл хорионы үр дүн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нөлөөлж чадсан уу?
– Энэ хугацаанд өдрийн тохиолдолд 1000-аас буурсангүй. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянга хүртэл халдвар нэмэгдэх байсан. Ямар ч байсан тогтвортой нэг түвшинд барина гэдэг хөл хорионы үр дүн. Хөл хорио тогтоохгүй байсан бол эрүүл мэндийн салбар бүхэлдээ уналтад орох байсан. Энэ удаагийн хөл хорио тохиолдлын тоог нэг түвшинд барьж чадсанаараа тодорхой үр дүнд хүрсэн гэж ойлгож байгаа. Гэхдээ хангалттай түвшинд бууруулж чадсангүй. Энэ нь халдвар нийтийн дунд тарсан байгааг илтгэж байна.
– Цаашдаа хөл хориог сунгах, эсэхэд эмнэлгийн тусламжийнхан ямар байр суурьтай байгаа вэ?
– Хөл хорио цуцлах шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. Үүний зарим хэсэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой. Хөл хорионы төгсгөлд буурсан байх, эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурсан байх ёстой. Гэтэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нас баралтын тоо ч буурсан байх ёстой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ талаас харахад хөл хорио сулруулах шалгуур үзүүлэлтийг хангаагүй. Хэрвээ хөл хориог дахиад сунгавал эрүүл мэндийн байгууллагад өгч байгаа хамгийн том дэм. Тохиолдлын тоо буурсан хугацаанд эрүүл мэндийн салбар нөөцөө бэлдэх, дахиад сэлбэдэг. Өнөөдөр хөл хориогоор тархалтын тоог 100 хувь байхгүй болно гэж ойлгоод байх шиг байна. Гол нь тодорхой түвшинд бариад, энэ хугацаанд вакцинжуулалтаа эрчимжүүлэх нь хөл хорионы үр дүн гэж ойлгож болно.