Хүүхдийн номын өргөө \”WHO AM I” буюу \”БИ ХЭН БЭ” чөлөөт уулзалт ярилцлагаа 2016 оны 10 дугаар сарын 26-нд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулж мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд ямар хүн болон төлөвших вэ гэдгээ одооноос эргэцүүлж, өөрийн зорилгоо тодорхойлон, амьдралын анхны алхмуудаа зөв хийхэд нь тус дэм болж, санаа сэдэл төрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
\”БИ ХЭН БЭ” уулзалтын энэ удаагийн зочноор \”Гараг” студийн захирал, \”Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч-сэтгүүлч Г.Бадамсамбуу оролцлоо. Тэрээр ном уншихын ашиг тус, өөрийн бага насны дурсамж, дэлхийн болоод Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, сонин содон улс орны тухай мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Уулзалтад ерөнхий боловсролын 23, 24, 45 дугаар сургуулийн 60 гаруй сурагч оролцлоо. Арга хэмжээ өндөрлөхтэй зэрэгцэн хүүхдүүд Г.Бадамсамбуу сэтгүүлчтэй дурсгалын зураг авхуулж, аминчлан асуух зүйлсээ ч асууж амжих шиг болно билээ.
Хүүхдийн номын өргөө