Хууль хяналтын байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр үндэслэлээр шалгагдаж байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуулийн 10 хувийг эзэмшдэг гэх хэрэгт яллагдагчаар татан, шалгаж байгаа аж.
Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хуулийн байгууллагаас намайг шалгаж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан цагаас эхэлж, олон хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулсан. Одоо хоёр үндэслэлээр л хуулийн байгууллагад шалгагдаж байна. Бусдыг нь хэрэгсэхгүй болгосон” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.