www.lonelyplanet.com
хуудаснаас ирэх онд аялахад тохиромжтой 10 орныг нэрлэсэн байна. Эдгээр улсын
долдугаар Монгол Улс багтсан байгааг уншихад тун таатай. Канад, Финланд, Бермуд,
Мьянмар зэрэг аялал жуулчлал хөгжсөн орнуудтай хамт эрэмбэлэгдэнэ гэдэг аз
завшаан байлгүй яах вэ.
Гэвч энд бодох, эрэгцүүлэх зүйлс байна.
Тухайлбал, тус сайтад Монгол Улсад 500 сая ам.долларын өртөгөөр боссон \”Shangri La” цогцолборыг
онцолсон байна. Дэлхийд алдартай Шангри Ла цогцолбор манай улсад байгаа нь
жуулчдыг татах нэг шалтгаан болжээ. Өөр нэг шалтгаан нь Азийн хөх сувд гэгдэх \”Хөвсгөл”
нуур. Нийслэлээс хатуу хучилттай замаар 10 цаг яваад хүрэх боломжтойг дурдсан
байна.
Харамсалтай үүнээс өөр шалтгаан байсангүй.
Монголын өргөн уудам газар нутаг, мал аж ахуй, нүүдлийн соёл, түүхийн дурсгалт
газрууд, хөшөө цогцолборуудын талаар дурдсангүй. Бараг л Шангри Ла цогцолбор л
Монголыг аялахад тохиромжтой 10 орны тоонд багтаажээ гэж ойлгохоор.
Хөвсгөл нуур бол бидний бахархал. Гэвч Увс,
Хар ус, Өгий гээд гоо үзэсгэлэнг нь биширмээр нуурууд олон бий. Даанч
жуулчдын анхаарлыг татаж чадахгүй л байна. Зам харгуйгаас эхлээд ариун цэвэр
сахих асуудал нь хүртэл бүдүүлэг хэмээн \”гологдсоор” л байна.
Уг нь аялал жуулчлалаа хөгжүүлбэл уул
уурхайгаас илүү ашиг олох боломжтой гэдэг ч төрөөс анхаарсан зүйл дутмаг хэдэн
амралтын баазууд л өөрийн хөрөнгөөр Монголын туримзыг хөдөлгөж байна гэхэд
хилсдэхгүй.
www.lonelyplanet.com сайтад
гарсан мэдээллийн дагуу Монгол Улсыг сонирхол жуулчдын тоо цөөнгүй хувиар нэмэгдэх
биз. Харин тэдэнд \”Shangri
La” and \”Khuvsgul lake” гэсэн ойлголтоос илүү зүйлийг үзүүлж, Монгол гэх
гайхшимтай орныг таниулах юмсан. Үүний дараа үнэд орсон доллар жуулчдын
гаргасан замаар манай улсыг зорьж эхлэх байх даа. Бодмоор л байна.
А.Аюуш
Үндэстэн агентлаг