2016 он гарснаас хойш Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн зах зээл дээрээс нийт 22 удаагийн арилжаагаар 140 тэрбум төгрөгийн санхүүжилтыг босгоод байна.
Хамгийн сүүлд гэхэд 2016.10.25-ны өдөр хөрөнгийн зах дээр 6 болон 9 сарын хугацаантай бондыг хөрөнгө оруулагчдад санал болгон 9 тэрбум төгрөг босгоод байгаа юм.
Тодруулбал, 6 сарын хугацаатай 16.897%-ийн хүүтэй 50,000 ширхэг, 9 сарын хугацаатай 16.990%-ийн хүүтэй мөн 50,000 ширхэг бондыг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр хямдруулсан нөхцөлөөр худалдсан юм.