УИХ-ын гишүүн, Сангийн сайд
Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг
хийлээ.
Уг нь дээрх хуульд борлуулалтын жилийн
орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдэд ноогдуулсан татварыг 90
хүртэлх хувиар хөнгөлөх тухай тусгасан байсан. Гэвч Сангийн сайдын өөрчлөлтөөр
жижиг дунд бус харин 100 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой томоохон
аж ахуйн нэгжүүд хүртэл уг хуульд хамрагдахаар тусгажээ.
Үүнийг олж харсна УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
бухимдалтайгаар Сангийн сайдад анхааруулга өгсөн юм.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд эзэмшилд
\”Хурд” гэх групп бий. Магадгүй сайд эрх мэдлээ ашиглаж өөрийн эзэмшил дэхь
компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулахыг оролдож, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргалаа гэх үндэслэл байна. Түүнийг Сангийн сайдаар томилогдож байхад \”бизнесийн хар ухаан ихтэй хүн\” гэж магтаж байв. Эндээс харахад өөрийнхөө компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулчих хар ухаантай л хүн юм байна.
Үндэстэн агентлаг