Коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо гэж Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.